Ким Жон Ун намын гол хурлаа зарлав

13 цаг 35 минутын өмнө

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногт эрх баригч намын чухал хурлыг нээсэн тухай тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлж байна.

Чуулган нь шинэ оны улс орны бодлогын гол чиглэлийг танилцуулах болно гэж Ёнхап агентлаг мэдээллээ. “Нэгдсэн хуралдаанаар 2021 онд хэрэгжүүлэх нам, төрөөс баримтлах үндсэн бодлогын хэрэгжилтийг дүгнэх болно” гэж тайланд дурджээ.

Хуралдаанаар мөн "социалист бүтээн байгуулалтын хөгжлийн шинэ үеийг ялалтын дараагийн шатанд хүргэх манай нам, ард түмний тэмцлийг динамикаар удирдан чиглүүлэх" стратеги, тактикийн бодлого, практик алхмуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж  Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдэгдлээ.

Удирдагч Ким Жон Ун шинэ оны өмнө бодлогын томоохон мэдэгдлүүдийг байнга хийдэг. Жишээ нь тэрээр 2018 онд БНСУ-д болсон өвлийн олимпд төлөөлөгчөө илгээх тухайгаа зарлаж, 2019 онд АНУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа тухайн үеийн ерөнхийлөгч Дональд Трамп-д илэрхийлж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна