Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах ажлыг 2022 оны 1-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, системийн ачаалал ихэсдэг тул айл өрхийн хэрэглээний дээд хязгаарыг зааж өгсөн. Үүнд:
Орон сууц, гэр хороололд амьдардаг өрхүүдийн дундаж хэрэглээг гаргаж, 250, 350 кВт цаг гэсэн хязгаарыг тавьсан. Дундаж хэрэглээгээр нь тооцвол энэ удаад нийт хэрэглэгчдийн 73 хувь нь цахилгааны төлбөрөө бүрэн хариуцуулахаар байна. Үүнээс давсан хэрэглээний төлбөрөө айл өрхүүд хариуцна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна