Шинэ оны эхний өдөр Төрийн далбаа мандуулах ёслол болно


Төрийн далбаа мандуулах ёслол 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигаар баталсан Төрийн ёслолын журмын дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд өглөөний 09:00 цагт Төрийн далбаа мандуулж, нар шингэхээс өмнө буулгадаг уламжлалтай болсон.

Монголчууд төрийн далбаагаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос эхлэн албан ёсоор хэрэглэж эхэлсэн билээ. Энэ өдөр Монгол Улс шинэ Үндсэн хуулиа мөрдөх болсон тул төрийн далбаагаа ч шинэ нийгмийн системийнхээ нэг хэсэг гэж үзэн өөрчилсөн юм. Гэхдээ 1949 оноос ашиглаж эхэлсэн төрийн далбаа 1992 онд соёмбо дээрх социалист бэлгэдэл болсон од тэмдгийг хассанаараа өөр. Монгол Улсын төрийн далбаа улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх хөх тэнгэр, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгийг дүрсэлдэг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна