Парис хотод амны хаалт заавал зүүх журам хэрэгжүүлнэ


Францын нийслэл Парис хотод хоногт бүртгэгдэх “Ковид-19”-ийн өвчлөл нэмэгдэж байгааг тус улсын Эрүүл мэндийн яамны гаргадаг өдөр тутмын халдварын тоон мэдээлэл харуулж байна. Үүнтэй холбогдуулан гудамжинд амны хаалт заавал зүүх журам хэрэгжүүлэхээр болсныг тус хотын Цагдаагийн газраас мэдэгджээ.

Энэ журам нь 11-ээс дээш насны хотын оршин суугч болон хотод зорчих бүх хүнд хамаарна. Харин дугуйчид, автомашины жолооч нар болон гадаа спортоор хичээллэх хүмүүст хамаарахгүй юм байна.

Журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд иргэнд 135 еврогийн торгууль ногдуулна. Францын Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, тус улсад өнгөрсөн өдрүүдэд коронавирусний халдварын 200 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн өндөр үзүүлэлт гарсан байна.

Францын Ерөнхий сайд Жан Кастекс ирэх долоо хоногоос хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хэд хэдэн шинэ арга хэмжээг зарлажээ. Шинэ хязгаарлалтын журмаар ажил олгогч нарт ажилтнуудаа долоо хоногт гурваас доошгүй өдөр гэрээсээ ажиллах боломжоор хангахыг үүрэг болгосон байна.

Мөн тэрбээр иргэддээ хандан коронавирусний вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалжээ. Шинээр тогтоох хязгаарлалтын журмууд гурван долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна