Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна


Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугар сарын 31-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.42
    2021/12/31

    Бүгдээрээ зөвлөвөл буруугүй Бүлээн усаар угаавал хиргүй гэж үгийг манай монголчууд манай төр засаг уламжлал болгон хэрэгжүүлсээр ирсэн Одоо ч хэрэгжсээр байна Буруу юм байхгүй

    Хариулах