Өнгөрсөн шөнө 00.13 цагийн үед Сүхбаатар дүүргийн газар нутагт 15 давхар орон сууцны цонхноос эмэгтэй хүн үсрэх гэж байгаа талаарх дуудлага холбогдох байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 32 настай эмэгтэй Н согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, цонхны тавцангаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан байна. Түүнийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна