Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үр бүтээлтэй ажилласан УИХ-ын гишүүдийг шагнаж өргөмжилжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хуралдаанаа таслаагүй, хоцроогүй хэмээн өргөмжилж 555 мянган төгрөгний үнэтэй СОЁМБО шүтээнээр шагнажээ. Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нар удаалсан байна.
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг нарыг үр бүтээлтэй ажилласан хэмээж Хүндэт өргөмжлөл, Улсын Их Хурлын даргын нэрэмжит шагналаар шагнасан бол УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХТГ-ын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн нарыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үйлсэд бүтээлч хувь нэмэр оруулсан хэмээн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ.
УИХ-ын чуулган, Байнгын хороодын хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон хэмээн нэр бүхий гишүүдээ шагнаж, урамшуулсан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг “Хамгийн их тасалсан гишүүдээ ч мөн зарлах хэрэгтэй” хэмээн иргэд сэтгэгдэл үлдээжээ.
Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард хамгийн их тасалсан, хоцорсон гишүүдийн мэдээллийг танилцуулахад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тэргүүлж, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар удаалж байжээ.

Эх сурвалж: survalj.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна