"Интермед" эмнэлэг PCR-ийн шинжилгээний хариу буруу гаргадаг байжээ


"Интермед" эмнэлэг нэгэн иргэний PCR шинжилгээний хариу буруу гаргаж, их хэмжээний хохирол учруулжээ.

Тодруулбал, тухайн иргэн Туркийн Анталия хот руу 8 өдөр 7 шөнийн аялал хийхээр аяллын компанидаа тооцоогоо хийж, тийзээ захиалсан байна. Улмаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд Интермед эмнэлэг дээр 98 мянган төгрөгөөр PCR-ийн шинжилгээ өгсөн байгаа юм. Гэтэл тухайн иргэний шинжилгээний хариу ЭЕРЭГ гарснаас үүдэн аяллын компани "Аялалдаа багтаах боломжгүй. Аяллын зардал мөнгийг буцаахгүй" гэдгээ мэдэгдсэн байна.

Хамгийн хачирхалтай нь тухайн иргэнд коронавируст халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй учраас маргааш нь буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд харьяа дүүргийнхээ ...дугаар хороонд очиж түргэвчилсэн шинжилгээ өгсөн байна. Гэтэл хариу нь СӨРӨГ гарч. Иймээс уг хариуг дахин нягтлахаар ИНТЕРМЕД эмнэлэг дээр дахин PCR шинжилгээ өгөхөд мөн л СӨРӨГ гарсан байна. Ийнхүү Монголдоо томоохонд тооцогддог ИНТЕРМЕД эмнэлэг нэгэн иргэнийг сэтгэл санаа, санхүүгийн хувьд ихээхэн хохирол учруулсан байна. Тус эмнэлгийн алдаатай хариунаас болж иргэн аялалд хамрагдаж чадаагүй их хэмжээний мөнгөө буцаан авч чадахгүйд хүрсэн байна. Гэвч яг одоогоор тус эмнэлгийн энэ хариуцлагагүй байдлаас үүдсэн хохирлын хэн, хэзээ, хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байна.

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу багагүй хэмжээний мөнгөн төлбөрөөр шинжилгээ авч байгаа Монголдоо томоохонд тооцогддог тус эмнэлгийн хариуцлага, тоомжиргүй байдлыг холбогдох албаныхан анхааралдаа авах хэрэгтэй биз ээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.104
    2022/01/04

    delhii dayaar tsar tahaltai temtsej bhad yun gadaadruu aylah talaar boddog bnaa. arai2. irgen bi ch gsn aylamaar bn shu de. mglchuda bodood ovchin avad irvel gai bolohvii geed yvahgui l bga shu.

    Хариулах