Цөмийн зэвсэгтэй дэлхийн том гүрнүүд цөмийн дайнаас зайлсхийх амлалттайгаар шинэ оныг угтлаа. Тодруулбал, АНУ, ОХУ, БНХАУ, Франц, Их Британи цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгийг хураах нь чухал гэдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон даваа гарагт цөмийн дайнаас урьдчилан сэргийлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Тэд "Цөмийн зэвсэгтэй орнуудын хооронд дайн гарахаас зайлсхийх, стратегийн эрсдэлийг бууруулах"-ыг "хамгийн чухал үүрэг хариуцлага" гэж нэрлэсэн байна.
Цөмийн зэвсэг нь түрэмгийллийг таслан зогсоох хүчин зүйл байх ёстой гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон сана нэгтэйгээр мэдэгдсэн байна. Тэд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд заасан үүргээ тууштай биелүүлсээр байгаагаа онцоллоо.
"Цэргийн сөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд хоёр болон олон талт дипломат арга барилыг үргэлжлүүлэх бодолтой байна" гэж Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон мэдэгдлээ төгсгөжээ.
БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Ма Жаошю хэвлэлийнхэнд мэдэгдэл хийх үеэрээ, цөмийн зэвсэгтэй таван гүрэн дэлхийн тогтвортой байдлыг нэг дуугаар дэмжсэн анхны мэдэгдэл хийлээ гэдгийг онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна