Испани руу дүрвэх гэж байгаад далайд төөрсөн цагаачдын тоо хоёр дахин нэмэгджээ


Испани руу нэвтрэхийг оролдож байгаад амиа алдсан цагаачид болон дүрвэгсдийн тоо 2021 онд 4400-д хүрсэн нь өмнөх оныхоос хоёр дахин их байна гэж хяналтын албаныхан мэдэгдлээ.

2021 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар Испанийн Канарын арлууд руу явах замд 124 завь сүйрсний улмаас завин дээр явсан хүмүүсийн 90 орчим хувь нь амь үрэгджээ.

НҮБ-ын Олон улсын цагаачлалын байгууллага 12 дугаар сарын 22-ны байдлаар Канарын арлуудад хүрэх гэж оролдсон 955 хүн нас барж сураггүй алга болсон гэж тооцоолсон боловч бодит тоо үүнээс хамаагүй өндөр байж магадгүй гэж үзэж байна.

Газар дундын тэнгисийг гатлан европыг чиглэн ирж байгаа цагаачдыг дарангуйлснаас болж Канарын замаар Испани руу ирэх дүрвэгчдийн урсгал нэмэгдэж, улмаар амиа алдаж байна гэж хил дээрх харуулын албаныхан мэдэгджээ.

Хяналтын албаныхны тооцоолсноор Испани руу чиглэсэн замд өдөрт дунджаар 12 хүн, түүний дотор 205 хүүхэд нас баржээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна