Бээжингийн өвлийн олимпын наадам эхлэхэд ердөө нэг сарын хугацаа үлдсэн энэ цаг үед Хятадын эрх баригчид коронавирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч завгүй ажиллаж байна.
Тодруулбал, өвлийн олимп БНХАУ-д анх удаа зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ 2 дугаар сарын 4-нд нийслэл Бээжин хот болон хөрш зэргэлдээх Хөбэй мужийн Жанжиакөү хотод зэрэг нээлт хийж эхэлнэ.
Даваа гарагт нээлтийн ажиллагаа болох “Шувууны үүр” үндэсний цэнгэлдэх хүрээлэнд албаны хүмүүс медаль гардуулах ёслолын бэлтгэлээ хийж, хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн байна.
Гэвч ням гарагт БНХАУ-д 161 шинэ тохиолдол бүртгэгдсэний 90 нь Шэньси мужийн Сиань хотод бүртгэгдсэн байна. Ойролцоогоор 13 сая хүн амтай хот 10 гаруй хоногийн турш хөл хорионд байгаа юм.
Эрх баригчид болзошгүй дэгдэлтээс сэрэмжлэн шинэ жилийн арга хэмжээг улс орон даяар цуцалжээ. Олимпын наадамд зөвхөн орон нутгийн үзэгчдийг оролцуулах бөгөөд зохион байгуулагчид нийт үзэгчдийн тоо зэрэг бусад дэлгэрэнгүй мэдээллийг хараахан олон нийтэд мэдээлээгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна