Дэлгүүрээс виски хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг саатуулжээ


Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах хүнсний дэлгүүрээс өсвөр насны хүүхдүүд таван ширхэг виски хулгайлжээ. Худалдагч сэжигтэнг үйлдэл дээр нь барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Сэжигтэнгүүд 16-18 настай бөгөөд эд мөрийн баримтаар шилтэй вискинүүдийг хураан авсан аж. Дээрх хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна