2021 ОНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ПИАР 1 ИХ НАЯД

Админ
2022/01/05

2021 ОНЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ПИАР 1 ИХ НАЯД

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Монголчууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжүүд удаа дараагийн хөл хорионд орж тэдний амьдрал, бизнесд өөрчлөлт орсон. Зарим аж ахуй нэгжүүд үүдээ барих дээрээ тулж, өнөөдөр хүртэл түүнийхээ хүнд хэцүүг амссаар байна..

Харин коронавирус ид бужигнаж байх үед Монгол Улсын Засгийн газар солигдож Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэх Хэнтийн бэрх залуу улс удирдахаар томилогдлоо. Томилогдсон даруйдаа “10 ИХ НАЯД”-ын цогц төлөвлөгөө гэх иргэн, аж ахуй нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө боловсруулж, бүх хүнд л боломж олгож байгаа мэт харагддаг байлаа.

Гэвч үнэндээ Засгийн газрын нуусан бүхэн өчигдөр ил болов. Учир нь өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байнгын хорооны гишүүд “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар мэдээлэл авлаа.  

Уг төлөвлөгөөний хүрээнд 2021 онд нийтдээ “Карантин 14”, “Ковидгүй зуны төлөө”, “Мэдээллийн урсгал”, “Наадам” гээд 1059 контентийг хийсэн гэдгээ Засгийн газар, Соёлын яамнаас хэллээ.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Ганбаатар нарын гишүүд гайхсан шинжтэйгээр “Энэ яриад байгаа контентуудыг бүгдийг нь төсвийн мөнгөөр хийсэн гэж үү? Тухайн үед та нар чинь жигтэйхэн л иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдөө сайн дураараа хийж байгаа.” Гэх мэтээр тайлбар өгсөн биз дээ. Үнэхээр төсвийн мөнгөөр хийсэн бол задаргааг нь тайлбарлахыг шаардлаа. Хариуд нь Соёлын дэд сайд М.Батбаяр хэлэхдээ

“10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд контентод мөнгө зарцуулаагүй. Харин “Наадам” контентыг Ардын хувьсгалын ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардлаас 980 сая төгрөгөөр хийсэн” гэсэн.

Ганц “Наадам” контентод 980 сая төгрөг зарцуулж чадаж байгаа юм чинь үлсдэн 1058 контент тус бүр 1 тэрбумаар тооцож үзэхэд 2021 онд Засгийн газар ПИАРдаа зориулж 1 их наядыг зарцуулсан болж таарах нь. Энэ мэтчилэн Засгийн газрын нууж далдалж, үнэ хаясан ПИАР элчлэгдэж эхэллээ. Удахгүй бид улам сонирхолтой мэдээллийг хүргэх болно.

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна