ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Н.Золбоо "2021 онд улсын хэмжээнд хүнд гэмт хэрэг 20.5 хувиар буурч, илрүүлэлт нь 4.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, өнгөрсөн онд
Хүнийг алах гэмт хэрэг 178 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар буурчээ.
Хүчиндэх гэмт хэрэг 409 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үеэс 22 хэргээр буюу 5.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин уг гэмт хэргийн илрүүлэлт 51.9 хувьтай байгаа буюу 1.1 хувиар буурчээ.
Дээрэмдэх гэмт хэрэг 342 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үеэс 62 хэргээр буюу 15.3 хувиар буурсан байна. Илрүүлэлт нь 4.8 хувиар өссөн" хэмээн статистик мэдээлэл танилцуулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна