Энэ сарын 4-ний өдрийн 12 цагийн орчимд Хэнтий аймаг Мөрөн сумын нутаг дэвсгэрт богино үстэй, 160 см өндөртэй, 15 настай сурагч охин гэрээсээ дэлгүүр орно гэж гараад эргэж ирээгүй байна.
Тэр даруйд сумын төв, голын ойр орчим зэрэг нийтдээ 3 хэсэг хуваагдан хайж, 28 машин 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.
Мөн түүний аав өөрийн цахим хуудаснаа энэ талаар нийтэлж олон нийтээс тусламж хүссэн билээ.
Тэгвэл тухайн охиныг олж, эрэн хайх ажиллагааг зогсоосон талаар Цагдаагийн газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна