​Монголоос БНСУ-д очсон нэг иргэнээс коронавирусын омикрон хувилбар илэрчээ


Монголоос БНСУ-д очсон нэг иргэнээс коронавирусын омикрон хувилбар илэрч, тусгаарласан талаар тус улсын сайтад мэдээлэл нийтлэгдсэн байна. Тодруулбал, 31-ний өдөр Монголоос очсон иргэнд 2-ны өдөр шинжилгээ хийхэд омикрон халдвар батлагдсан талаар мэдээлжээ.

Мөн зиндаа.мн сайтад мэдээлснээр “МУ-аас гадаад зорчсон хоёр иргэнээс омикрон илэрсэн” талаар мэдээлжээ. Тухайн хоёр иргэн вакцины гуравдугаар тундаа хамрагдсан байсан бөгөөд олон нийтийн арга хэмжээнд чөлөөтэй оролцож байсныг дурдсан байна.

Энэ талаар ЭМЯ-аас тодруулахад “Одоогоор бидэнд тийм мэдээлэл байхгүй, омикрон хувилбар манай улсад бүртгэгдээгүй” гэсэн тайлбарыг хэлж байна.

Манай улс тухайнд омикрон хувилбарыг илрүүлэх лабораторийн боломжгүй учир шинжилгээ хийлгэхээр Япон улс руу 100 дээж явуулсан. Түүний хариу энэ сарын сүүлээр гарна гэдгийг ЭМ-ийн сайд С.Энхболд өчигдөр ЗГ-ын хуралдааны үеэр танилцуулсан юм.

Эх сурвалж: https://www.news1.kr/articles/?4542807



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна