Сураггүй алга болсон иргэн 24 жилийн дараа нас барсан байдалтай олджээ


1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын туннелээс иргэн Ч нь гэрээсээ гараад ор сураггүй алга болсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ.

Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2019 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс иргэн Ч-г осголтын улмаас нас барсан байдалтай байхад нь олсон байна. Хэн болох нь мэдэгдэхгүй цогцсыг задлан шинжилгээ, мөрдөн шалгалтын явцад иргэн 
Ч болохыг тогтоосон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна