Казахстаны арми жагсаал цуглааныг тараах ажиллагаа явуулж эхэллээ. Мөргөлдөөний үеэр олон хүм амиа алдаад байна.
Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ ажиллагааг терроризмын эсрэг арга хэмжээ гэж зарласан байна. Ажиллагааны үеэр Алматы хотод цэргүүд төв талбайг чөлөөлөхөөр жагсагчдын эсрэг гал нээжээ.
Цэргийн хүчнийхэн Засгийн газрын эзэмшлийн байрууд болон Ерөнхийлөгчийн ордныг чөлөөлсөн гэж “Interfax” мэдээллээ. Үймээн самууны улмаас цагдаагийн 18 албан хаагч амиа алдаж, 748 хүн бэртжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна