Б.Болор-Эрдэнэ сайд биш “E-Mongolia академи” ТӨҮГ-ын дарга болно

9 цаг 5 минутын өмнө

Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын дарга асан Б.Болор-Эрдэнийг Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны Төрийн Нарийн Бичгийн Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Энэ нь нийгэмд төдийгүй сошиал орчинд ихээхэн хэл ам дагуулж буй нь нууц биш.

Тэгвэл энэ нь түр томилгоо бөгөөд тун удахгүй уг яамны сайд болоод Төрийн Нарийн Бичгийн Даргыг томилох аж. Харин Б.Болор-Эрдэнэ Мэдээллийн Технологийн Газар татан буугдаж, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны сайд ба Төрийн Нарийн Бичгийн Даргын албан тушаалын алинд ч очихгүй гэдгээ МАН-ын удирдлагуудад хэлжээ. Тэрээр эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, “E-Mongolia академи” ТӨҮГ-ын даргаар ажиллах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна