Д.Ганбаяр: ​Х.Баттулгын шүүгч АН-ыг самарч байна

8 цаг 8 минутын өмнө

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр өнөөдөр /2021.01.10/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ерөнхийлөгч асан Х.Баттулга шүүх засаглалыг шударга бусын хонгилоор оруулжээ. Х.Баттулгын томилсон Улсын дээд шүүхийн /УДШ/ шүүгч Х.Сонинбаяр АН-ыг самарч байна.

Х.Сонинбаяр нь Ц.Туваан нарт найр тавьж, хууль журам зөрчсөнийг тогтоосон. Угтаа энэ мэдээллийн санд өөрчлөлт оруулахдаа Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцдэг журамтай. Гэтэл УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр уг журмыг зөрчин холбогдох ажилтанд цохолтоор үүрэг өгөх замаар шийдвэрлэжээ.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ёс Зүйн хорооны хуралдаанаар УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаярт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх шалтгаанаар сахилгын хэрэг үүсгэх шийдвэрийг өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард гаргасан.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа шүүхийн салбарт реформ хийнэ гэж мэдэгдээд дуулиан шуугиантайгаар эрх бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд эдгээр 17 шүүгчийн ихэнхийнх нь эрх сэргэжээ. УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр тэргүүтэй 10 шүүгчийн эрх 2020 оны нэгдүгээр сард сэргэсэн байна. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүгч нарын эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг ард түмэн хууль, шүүхийн ялзарсан тогтолцоог нураах эх ажлын эхлэл хэмээн ард түмэн талархалтайгаар хүлээж авсан. Гэвч түүний энэ нүүдэл нь шүүхийг эрх мэдэлдээ оруулах гэсэн зохион байгуулсан зүйл байсан юм биш биз.

Эрхийг нь түдгэлзүүлж айлгаад эхнээс нь өөртөө урвуулах гэсэн атгаг санаа байв уу гэх хардлага төрүүлж байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна