Шатахууны үнэ нэмэгдсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ талаар Ул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад "Сүүлийн гурав хоногт дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэн.
Үүний улмаас шатахууны хил үнэ өссөн. Одоогоор АИ92 шатахууны үнэ 15-20 төгрөгөөр, АИ95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн" гэсэн хариулт өглөө.
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ тогтворжуулах төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл хуралдаж шатахууны үнийг чөлөөлөхөөр болсон юм.
Тухайлбал АИ92 шатахууны үнийг дэлхийн зах зээлийн сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцож, тогтоохоор болсон. Ингэснээр шатахууны үнэ огцом нэмэгдэхгүй, аажмаар нэмэгдэхдээ нэг удаагийн үний өсөлт 100 төгрөгөөс хэтрэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна