Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багийн хоёрдугаар гудамжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэн С, иргэн Б-ийн гэрээс гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 23:35 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Баянговь сум дахь Эрэн хайх аврах бүлэг, сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:10 цагт тус сумын Хэлтгий булаг багийн “Тэмээн бут” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 21 км/-аас эсэн мэнд олжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна