АНУ иргэдээ Канад руу явахгүй байхыг зөвлөж байна


Бүрэн вакцин хийлгэсэн аялагчид ч "Ковид-19" халдвар авах эрсдэлтэйг АНУ иргэддээ анхааруулж байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв тус улсад ковидын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас хөрш улс Канад руу явахгүй байхыг зөвлөж байна.

Даваа гарагт тус агентлаг удирдамжаа шинэчилсэн бөгөөд одоо "Канадын өнөөгийн нөхцөл байдлын улмаас бүрэн вакцинжуулсан аялагчид хүртэл "Ковид-19"-ийн хувилбаруудын халдвар авч, тараах эрсдэлтэй байж магадгүй" гэж мэдэгдлээ. 

Канадад сүүлийн 24 цагийн дотор шинэ бүртгэгдсэн тохиолдлын тоо 25.000 давж, 45 хүн нас баржээ. Намрын сүүлээс хойш халдварын тоо байнга нэмэгдэж байгаа нь эрх баригчдыг хязгаарлалтыг дахин сэргээхэд хүргэсэн.

АНУ-аас гаргасан "Ковид-19"-ийн халдвар маш өндөр, эрсдэлтэй газруудын жагсаалтад Канадаас гадна Европын хэд хэдэн улс, Их Британи, Африкийн зарим хэсэг, Куракао руу ирж, очих аяллын хөлөг онгоцууд багтжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна