"Коронавирусийн «Омикрон» өсвөрийн улмаас ирэх гурван сар хүндхэн өнгөрнө" гэж Дэлхийн эрүүл мэндийн багууллага сануулж байна. Энэ тухай тус байгууллагын COVID-19 халдвартай тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгч Дэвид Набарро өгүүлснийг EssexLive хэвлэл дамжуулжээ.
«Энэ вирусний онцлог нь хэсэг зуур хуримтлагдан хувирч байгаад тэсрэн тархдагт байгаа. Дараа нь дахин унаад дахин тэсрэнэ. Тэр нь ойролцоогоор 3-4 сард тэр явагдаад байгаа юм» гэж мэргэжилтэн хэлжээ.
Омикроноос гадна өөр хувилбарууд ч гарч магадгүй бөгөөд Баруун Европын эрүүл мэндийн байгууллагууд өвчлөлт нэмэгдэхийг даан давж байгаа бол бусад орнуудын эрүүл мэндийн байгууллагууд ихээхэн ачаалалтай байгаад Наварро зовинож буйгаа мэдэгдлээ.
«Ноцтой хязгаарлалт тавиад байх боломж ганц оронд нэн ялангуяа ядуу орнуудад байхгүй. Ойрын гурван сард тэр ээдрээтэй байдал тулгарах аюултай” гэж мэргэжилтэн сануулав.
Нэгдүгээр сарын 8-нд вирусний супер мутант гарах аюул эрсдэл байгааг эрдэмтэд хэлж байв. Тэдний хэлснээр, вирус амьтны хүрээнд нэвтрэн хөгжөөд “супер мутант” болох аюултай гэнэ. Товчхондоо, омикроноор цар тахал дуусна гэж тайвшрах ёсгүйг эрдэмтэд анхааруулсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна