ДЭМБ-аас Омикрон хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд өндөр хамгаалалттай амны хаалт хэрэглэхийг уриаллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европ дахь бүсийн захирал доктор Ханс Клюгегийн хэлснээр коронавирусын Омикрон хувилбар маш хурдтай учраас өндөр чанартай амны хаалтын мандатыг батлах ёстой гэж мэдэгдсэн юм.
Коронавирусний Омикрон хувилбарын давлагаанд хараахан өртөөгүй байгаа улс орнуудын хувьд яг одоо арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх боломжтой гэж ДЭМБ-ын Евро-бүсийн захирал Ханс Клюге мэдэгджээ. Ханс Клюгегийн хувьд өчигдөр болсон ДЭМБ-ын евро-бүсийн цахим хуралдааны үеэр Омикрон хувилбар нь бидний харж байгаачлан маш хурдан тархаж, өргөн хүрээг хамарч байна. Тиймээс халдварт хараахан өртөөгүй байгаа улс орнууд өндөр чанартай амны хаалтыг дотор орчинд хэрэглэхийг үүрэг болгож, эмзэг бүлгийн хүмүүсийг чанартай амны хаалтаар хангах хэрэгтэй гэлээ.
Тиймээс та бүрэн вакцин хийлгэсэн байсан ч, чанартай амны хаалтыг хэрэглэхийг зөвлөж байна. Омикрон хувилбар хэр хурдан тархаж байгааг харгалзан эрүүл мэндийн ажилтнууд дахин ашиглах боломжтой даавуун амны хаалтыг хэрэглэх ёстой. Өндөр чанартай амны хаалт гэдэг нь KN95, KF94, N95 зэрэг өндөр шүүлтүүртэй амны хаалт юм. За эдгээр амны хаалтууд нь халдварын голомтод, ялангуяа битүү орчинд халдвараас маш сайн хамгаалалт үүсдэг нь тогтоогдсон.
Тухайлбал онгоцоор явах эсвэл олон хүнтэй агааргүй орчинд удаан хугацаагаар байх тохиолдол агаар дахь нян бактери вирусийг шүүдэг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна