Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан, ахлах шинжээч Д.Нарангэрэл омикрон хувилбарын талаар дахин өөрийн байр суурийг цахим хуудастаа илэрхийлжээ.
Тэрбээр "Омикрон яг л улаанбурхан өвчин шиг геометрийн прогресээр өсдөг юм байна. 1 халдвартай хүн олон хүнд нэгэн зэрэг халдвар тараадаг. Одоогийн энэ үед гэр бүл, хамт олон, найз нөхдийн чинь хэн нэг нь Ковид-19 -оор өвдсөн, Та ойрын хавьтал болсон тохиолдолд дараах шинж тэмдэг илэрвэл шууд л гадуур, дотуур явалгүй гэртээ өөрийгөө тусгаарлан өрхийн эмчээс утсаар зөвлөгөө аваарай. Үүнд:
Эдгээр шинж тэмдгүүд нь бие султай хүнд нилээд хүчтэй илэрдэг. Заавал хурдавчилсан тест өгөх шаардлагагүй. Омикроныг хурдавчилсан тест ялангуяа хамарт бол бүүрч мэдрэг биш байна гэдгийг гадны судлаачид тогтоосон байна. Тэхээр хуурамч сөрөг хариу аваад тайвширч бусдад халдвар тараах эрсдэл өндөр болоод байна. Харин өөрийгөө аль болох хурдан тусгаарлах, дархлаагаа дэмжих, халуун бүлээн шингэн зүйл бага багаар ойрхон уух, чихэрлэг зүйлээс татгалзах, нимбэг, ганга, цагаан гаа, адууны мах, сонгино, сармис, гоньд, хүмүүл , аарцтай шөл, битүү чанарын хоол хүнс хэрэглэх, барагшуун, хунчир, Мана 4, Норов 7, Лидер 7 зэрэг тан уух зэрэг ардын уламжлалт аргаа түлхүү хэрэглэе. Хөнгөн дасгал, хөдөлгөөн, иог хийж, аль болох доошоо харж хэвтэхээ мартуузай" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна