Ч.Өнөрбаяр: Монгол Улс 130-140 УИХ-ын гишүүнтэй болох ёстой


Ардчилсан намаас өнөөдөр /2021.01.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Монгол Улсын парламент бол давжаа парламент юм. 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталж байхад хүн амын тоо 2 сая орчим, сонгуулийн насны иргэн 1,3 сая байсан. Өнөөдөр Монгол Улсын иргэний тоо 3 сая гарч, сонгуулийн насны иргэний тоо 2,3 саяд хүрсэн. Парламентын гишүүний тоог хэн нэгэн хүн тэнгэр харж байгаад тавьдаггүй.

1992 онд бодож байсан аргачлалаар парламентын гишүүдийн тоог тогтоох юм бол өнөөдөр 102 орчим гишүүнтэй байх ёстой юм билээ. Дэлхий нийтийн жишгээр харах юм бол 130-140 орчим байх ёстой.

Монгол Улс бол том хоёр хөршийн дунд хавчуулагдсан тул улсынхаа тусгаар тогтнолын баталгааг парламент гэж үзвэл давжаа биш чадвартай байх ёстой. УИХ-ын гишүүнийг дарга гэж төсөөлөөд байдаг. УИХ-ын гишүүн бол ард түмний илч, нийт иргэдийн ашиг сонирхлыг төлөөлдөг. Өнөөдөр дарга нарын тоог ярих гэж байгаа бол улсын үйлдвэрийн газруудыг цөөлж, яамдуудаа цөөлөх ёстой. Төр нь өөрөө аж ахуй нэгжтэйгээ уралдаад бизнес хийгээд байж таарахгүй.

Энэ олон яамыг нэг байшинд оруулж болно. Асуудлыг ухаалгаар шийдэх маш олон боломж байгааг олж харах ёстой. Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж нэг үг хэлмээр байна. Та бол МАН-ын дарга биш шүү. Үндсэн хуульдаа үнэнч байж, ардчиллын үнэт зүйл, Монгол иргэний эрх чөлөөг хамгаалах тал дээр тууштай зогсох байх гэж найдаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 190.2.145.149
    2022/01/14

    яаж хуцаад байгаа гөлөг вэ харин

    Хариулах