Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 3 дугаар байранд хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 14:01 цагт хүлээн авжээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 1 км замыг туулан иргэн Б /49 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амиа хорлох гэж байсныг тэлэгч багаж ашиглан хаалгыг онгойлгон Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна