УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын өгсөн чиглэлийн дагуу ор дэлгэн ажиллаж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаа, орны ачаалал, ковидын эмнэл зүйн шинж чанар, эмч, ажилчдын ажлын ачаалал, үйл ажиллагаанд хяналт тавих ажлын багийг байгуулсан.
Ажлын баг ХӨСҮТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”-ийн эмч, ажилтан, өвчтөнүүдтэй ням гарагт уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Ажлын багийнхны дүгнэлтээр “Ковид-19” болон "омикрон" хувилбараар өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа эмнэлгүүдийн орны эргэлт муу, эмч, ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал өндөр байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна