Энэ сарын 15-ны өдөр 39 настай эмэгтэй бусдад зодуулж нас баржээ.
Тодруулбал, 39 настай эмэгтэй Ш нь салсан нөхөр болох 31 настай М-д зодуулж нас барсан байж болзошгүй байна.
Сэжигтэн этгээд нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ талийгаачийн гэрт орж, зодсон аж.
Урьдчилсан байдлаар талийгаачийн нүүр, эрүү, толгойн хэсэгт мохоо зүйлээр олон удаа цохисноос амь хохирсон байж болзошгүй байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна