АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ХОТЫН ОРЛОГЧООР ЭМЭГТЭЙ ХҮН ТОМИЛОХ УУ?

Админ
2022/01/17

Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал Байгаль орчны яамны сайд, удирдлагын баг цаашлаад хотын агаарын бохирдол хариуцсан орлогч холбогдох албан тушаалтнуудыг огцруулах хэмжээний болтлоо Засгийн газар, эрх баригч Монгол Ардын Намын толгойны өвчин боллоо.

Үүнийг иргэд нэг талаас нь зөв гэж харж байгаа ч МАН-ын хувьд агаарын бохирдлоор далимдуулж ганц нэг эмэгтэйчүүдэд албан тушаал гаргаж өгөх алхам хийлээ гэх ч хардлага байгаа юм.

Тухайлбал Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 5 орлогчтой. Үүнд Ж.Сандагсүрэн, Р.Дагва, Б.Сүхбаатар, Д.Ихбаяр, Б.Одсүрэн, З.Төмөртөөмөө нар багтдаг. Эндээс харахад одоогийн хотын удирдлагууд дунд жендерийн асуудлаа харсан ч эмэгтэй орлогч байхгүй учир Агаарын бохирдлоор далимдуулж албан тушаалын цонх гаргасан гэж хэлэхэд болохоор харагдаж байна.

Тиймээс Д.Ихбаярыг огцруулах захирамж гарсны дараа Хотын дарга эмэгтэй орлогч томилох шаардлага үүсч байна. Монгол Ардын Намын эмэгтэйчүүд дунд хотын орлогч хийх дайны зангарагтай эмэгтэй ховор тул хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байгаа.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Агаарын бохирдлын эсрэг салбараа мэддэг, мэдлэгтэй хүний эрэлд гарсан гэх сураг байгаа юм. Нөгөө талаараа МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн зүгээс ч өөрийнхөө хүрээллийн бүсгүйчүүдийг хотын орлогч болон Байгаль орчны сайдад зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

 Ямартай ч Агаарын бохирдол ихтэй энэ үед мэдлэг чадвар хамгийн чухал гэдгийг МАН-ын бүх шатны удирдлагууд мэдэрч, бас мэдсэн байх. Тиймээс ямар томилгоо хийж утааны эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахыг харах л үлдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна