Энэ сарын 07-ны өдөр “No double standard”, Монголын ардчилсан холбоо зэрэг иргэний хөдөлгөөн, ТББ-ын зарим гишүүд “Засгийн газрыг огцрохыг шаардсан” хуудсыг Шадар сайд С.Амарсайханд гардуулж өгсөн.
Учир нь тэд төрийн ордны орчимд жагсаал хийж байхад нь С.Амарсайхан гарч очин, тэдэнтэй уулзаж “Засгийн газрыг огцруулахыг шаардсан” хуудсыг нь гардаж авсан юм. Харин С.Амарсайхан энэхүү үйлдлээ Засгийн газрын тэргүүн болон танхимтайгаа зөвшилцөөгүй байж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж буй.
Тэгвэл тэрээр “No double standard” хөдөлгөөний шаардлага хариу хүргүүлжээ. Тэрээр тус албан бичигтээ, “УИХ Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудлыг шийдвэрлэх эрх нь хуулийн дагуу УИХ-ын бүрэн эрхэд хамаардаг тул шаардлагыг хүлээн авах боломжгүй” хэмээжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна