Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын тал хувь вакцинд хамрагдаад байгааг ДЭМБ-ын Эрүүлийг хамгаалах салбарын Онцгой хэрэг явдлыг хариуцсан захирал Майкл Райан мэдэгдлээ. РИА «Новости» агентлаг энэ талаар дамжуулсан юм.
“Одоогийн байдлаар дэлхийн хүн амын тал нь вакцины хоёр тунгаар тариулаад байна. Гэхдээ бид Африкийг аваад үзвэл манай төлөөлөгчдийн мэдээлснээр тэнд вакцинжуулалт дөнгөж 7%-тай байна” гэж Райан Дэлхийн эдийн засгийн чуулганы вакциныг шударгаар хуваарилах асуудлаар хийсэн онлайн бага хурал дээр хэлжээ.
Түүний хэлснээр, Африкт вакцинжуулалт ийм бага байгаа нь дэлхийг үзүүлэлтийг ар тийш татсан аж. Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өнөөгийн цар тахалтай тэгш нөхцлөөр тэмцэхийг уриалсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна