Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачаа тээвэрлэлтийн үнэ 2.5-3.5 сая төгрөг болж буурсан байна.
Эрээн хотод гацсан Монгол улсын 900 чингэлэг ачаанаас өнөөдрийн байдлаар 495 чингэлгийг хилээр нэвтрүүлсэн байна. Үлдсэн чингэлгийг 1-р сарын сүүл гэхэд татаж дуусгана гэдгийг Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэр Зам тээврийн хөгжлийн сайд мэдээллээ.
Мөн 2013 онд гаргасан Монгол улсын засгийн газрын төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх тогтоолыг эрчимжүүлэх шийдвэр гаргаж, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын ажлыг Монголын төмөр зам төрийн өмчит компаниар гүйцэтгүүлэхээр болсон байна. Ойрын хугацаанд буюу энэ оны эхний хагаст Тавантолгой Гашуунсухайт, Тавантолгой зүүн баян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулах бол Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлнэ гэлээ
Төмөр замын төслүүд хэрэгжсэнээр Монгол улсад 4700 км урт төмөр замын сүлжээ бий болно. Үүнээс 2725 км нь зам нь шинээр баригдах юм. Мөн Алтанбулаг Замын-үүд чиглэлийн хурдны авто замыг байгуулахад олон улсын нээлттэй тендер зарлахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна