Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран долоо хоногийн Мягмар, Баасан гарагт хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар танилцуулж байгаа билээ.
ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга:
Эрээн-Замын-Үүдийн авто замын боомт нээгдээд 10 хонож байна. Энэ хугацаанд 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлэгт ачааг улсын хилээр нэвтрүүлээд байна.
Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа зүгширч, ерөнхийдөө хэвийн байдалдаа орох хандлагатай болсон.
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар:
Ажлын хэсэг өдөр бүр хуралдаж, үүрэг, чиглэлийг өгч байгаа. Замын-Үүдэд байгаа олон мянган жолооч нар хэрхэн ажиллах вэ гэдэг талаар асуудаг. Дундын тээвэрлэлтэд жолооч нар хүндэтгэлтэй хандана гэдгээ илэрхийлсэн. Замын-Үүдээс хот руу тээвэрлэх ажилд жолооч нар оролцох боломжтой.
Евро Ази руу тээвэрлэлт хийх боломжийг эрэлхийлж ажиллахыг Шадар сайд холбогдох газруудад даалгасан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна