Баянзүрх дүүрэг 2-р сарын 1-н хүртэл их цэвэрлэгээ хийнэ


Сар шинийн баярын өдрүүд ирж байгаатай холбогдуулан эрүүл, аюулгүй орчинд бүрдүүлэхийн тулд 2 хоногийн турш 30-35 мянган эзэнгүй нохой, муур устгалд оруулах төлөвлөгөө гарган ажиллалаа. Үүний араас 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн бүх алба хэлтэс, харьяа чиг үүргийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд хамтарч "Их цэвэрлэгээн" хийхээр боллоо.

Иймд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, иргэн та өөрийн ажиллаж, амьдарч буй газрын ойр орчмын 50м талбайг цэвэрлэж "Их цэвэрлэгээ"-нд нэгдэхийг хүсье.

Мөн хог ихтэй үүсмэл цэгүүдийн байршлыг хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартаа мэдэгдээрэй гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна