Сандарч хааз гишгэсний улмаас байр мөргөсөн нь тогтоогджээ


Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн 13.00-14.00 цагийн орчим ХУД-ийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо К ЭЙЧ  хотхоны гадаа  G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн гэх дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийхэд тухайн автомашины жолооч М нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандралд орж зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсаны улмаас байрыг мөргөсөн байна.
Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувь гарсан байна.
Та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо болон зогсоол талбайд автомашин аа байрлуулах даа аюулгүй байдлыг хангаж байхыг анхааруулж байна. 
Санамсар болгоомжгүй нэг алхам ямар ч аюулыг авчирч болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна