“Би Би Эм” ХХК ​УОК-т вирус устгагч наалт хандивлалаа


Улсын Онцгой комисст “Би Би Эм” ХХК-иас коронавируст халдвараас сэргийлэх вирус устгагч наалт хандивласныг өнөөдөр гардуулан өглөө.

Тус наалт нь Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд коронавируст халдварыг 95 хувь устгах чадвартай.

Хүний хүрч болох болон олон хүн цуглардаг газруудад нааж хэрэглэнэ. Наасан тохиолдолд жилийн хугацаанд ашиглах боломжтойг хандивлагч байгууллагаас танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна