Г.Занданшатар: Хоёрдугаар сарын 1-нээс ахмадууддаа тэтгэврийг нь нэмэгдэлтэй нь олгоно


УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байна. 

Төсвийн тодотголыг маргаш батлахаар төлөвлөөд байсан юм. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр батлах шаардлагатай байгааг хэллээ. Тэрээр "Төсвийн тодотголын өнөөдөртөө багтаан хэлэлцэн батлах шаардлагатай байна. Учир нь, бид тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэж байгаа. Өндөр настны тэтгэврийг сар бүрийн 1-нд олгодог. Тэгэхээр өнөөдөр хуулиа баталж, хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах ёстой. Тиймээс хоёрдугаар сарын 1-нд ахмадууддаа тэтгэврийг нь нэмэгдэлтэй нь олгохыг зорьж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна