НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Паркаа аваръя” хөдөлгөөний шаардлагыг хүлээн авлаа


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр “Паркаа аваръя хөдөлгөөн”-ий үүсгэн байгуулагч Д.Мөнх-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Тус хөдөлгөөнөөс хүүхдийн паркийн газрыг одоо эзэмшиж буй эзэмшигчдээс буцаан авч, нийслэлийн иргэдийн мэдэлд ирүүлэх асуудлаар Нийслэлийн ИТХ-ыг хуралдуулах шаардлагыг тавьж байгаа аж. 

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2021 оны Тавдугаар сарын 10-ны өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшил газрыг зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралт, зугаалгын зориулалтаар ашиглуулах талаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, ажиллаж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна