Цагаан сараас өмнө ахмадын тэтгэврийг нэмэхтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тэтгэвэр нэмэхэд нийтдээ 637 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ оны төсөвт суусан 260 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хойшлуулж, 50 тэрбум төгрөгийн урсгал зардлыг танаж, мөн 30 тэрбум төгрөгөөр санхүүжих байсан гадны зээл тусламжийг танаж л дээрх эх үүсвэрийг гаргаж буй. Түүнчлэн 217 тэрбум төгрөгөөр эрүүл мэнд, онцгой байдлаас бусад салбарын урсгал зардлыг бууруулахаар тусгажээ.
2022 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ удаагийн тэтгэврийн нэмэгдэл нь их болон бага тэтгэвэр авдаг ахмадуудад нэмэгдэл өндөр орох бол дундаж тэтгэвэр авдаг иргэдэд бага тусаж байгаа юм. Үүнийг ч зарим гишүүн хөндөж, тэдний тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг ч гаргасан. Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг нийт 385 мянган ахмад, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээгээр буюу 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 72 мянган ахмад бий.
Тэтгэвэр хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг танилцуулбал:
Өөрөөр хэлбэл 435 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмадууд 15 хувийн нэмэгдэл авна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна