С.Бямбацогт: Цалингийн доод хэмжээг 680 мянган төгрөг болгоно


УИХ-ын өнөөдрийн /2022.01.31/ ээлжит бус чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж байна. Үүнээс шалтгаалж цалингийн доод хэмжээ 680 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчид хамгийн бага цалинтай, тэд хамрагдах ёстой. Байгаа төсвийнхөө хүрээнд нэмэгдэл, урамшуулал, хоол унааны мөнгийг нь олгох ёстой гэж бодож байна" хэмээн хэллээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.201
    2022/02/01

    Яг зөв төрийн үйлчилгээний ажилчид дэндүү бага цалин авдаг шүү

    Хариулах