2022 оны Бээжингийн өвлийн олимп 100 хувь хиймэл цасан дээр зохион байгуулагдана. Энэ нь, өвлийн олимпын түүхэнд дэх анхны тохиолдол болж байна. Мөн өвлийн олимпын наадмын хугацаанд ойролцоогоор 49 сая галлон цас хиймэл цас үйлдвэрлэх аж.
Бээжингийн өвлийн олимпод ашиглах хиймэл цасыг үйлдвэрлэхдээ, сэнсээр ажилладаг генератораар цэвэршүүлсэн усыг цас болгон хувиргадаг байна. Анх энэ технологийг 1980 оны өвлийн олимпын наадамд ашиглаж, хиймэл цас үйлдвэрлэж байжээ.
Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хиймэл цас өвлийн спортын наадмуудад давамгайлах цасны эх үүсвэр болж болсоор байна. Тухайлбал 2014 оны Сочигийн өвлийн олимпын 80 хувьд нь хиймэл цас ашигласан бол 2018 оны Пёнчаны өвлийн олимпын 90 хувь хиймэл цас байжээ. Өвлийн улиралд Бээжингийн уулархаг бүс нутагт дунджаар ердөө 8 мм хур тунадас унадаг гэнэ.
Тиймээс хур тунадас бага, хуурай бүс нутагт хиймэл цас үйлдвэрлэж байгаа нь орон нутгийн усан хангамжид дарамт учруулж байна гэж зарим мэргэжилтнүүд шүүмжилж байгаа юм. Мөн хиймэл цас үйлдвэрлэх явц нь эрчим хүч их шаарддаг, өртөг өндөртэй төдийгүй ойр орчмын газруудад хохирол учруулдаг.
Иймээс сэргээгдэх эрчим ашигласан ч эрчим хүчинд нөлөө ихээхэн үзүүлнэ гэсэн шүүмжлэлд наадмыг зохион байгуулагчид ийм тайлбар хийсэн байна.
Тодруулбал, 2022 Оны Өвлийн олимп, паралимпийн наадмын хэвлэлийн төлөөлөгч Ян Жиаронг, "Манай хиймэл цас боловсруулах технологи нь хамгийн сүүлийн үеийн ус хэмнэх дэвшилтэт төхөөрөмж. Энэ бол гадаад орчны нөхцөлд тохируулан цас бэлтгэх, усны нөөцийг үр ашиггүй зарцуулахаас сэргийлсэн ухаалаг систем. Мөн бүс нутгийн усны аюулгүй байдал, экологийн асуудалд сөргөөр нөлөөлөхгүй" хэмээн тайлбарлажээ.
Өвлийн олимпын наадамд зориулан бий болгосон хиймэл цас нь хэдэн зуун амралтын газруудыг хамрах юм. Үүнээс гадна хиймэл цас үйлдвэрлэж байгаа нь тус улсын цанын спортын салбарыг олон жилийн турш тогтвортой байлгах ажлын нэг хэсэг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна