Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 01-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.
· БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Багануур Пауэр” ХХК-ийн хэрэгжүүлж буй 400 MВт-ийн хүчин чадалтай Багануурын цахилгаан станцын төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд танилцуулж, танилцуулгатай холбоотойгоор концесс эзэмшигчдэд БНХАУ-ын холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас төслийн санхүүжилт болон холбогдох зөвшөөрлүүдийг авахад дипломат шугамаар дэмжлэг үзүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа.
· Лондоны банкууд хоорондын ханш /ЛИБОР/-ыг дэлхий даяар хэрэгсэхгүй болсонтой холбоотойгоор хөвөгч хүүтэй, Монгол Улсын Засгийн газраас холбогдох байгууллагуудтай байгуулсан гадаад зээлийн гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна