Шинийн гурван өнжиж буй учир, өнөөдөр тавгийн идээгээ хурааж болно


Монголын эртнээс уламжилж ирсэн сар шинийн баяр энэ жилийн хувьд шинийн гурван өнжиж шууд шинийн дөрвөн болж байгаа гэдгээрээ онцлог болж байгаа билээ.

Энэ ч утгаараа тавгийн идээг битүүний өдөр засч, шинийн 3-нд багасгаж, хурааж болдог заншилтай ч энэ жилийн хувьд шинийн 4-ны өдрөө хурааж болно гэж зурхайч нар үзэж байгаа аж. Эсвэл Монголчууд сондгой тоог бэлэгшээдэг учраас шинийн 5-нд аа ч хурааж болно гэж заажээ.

Тавгийн идээтэй холбоотой цээрлэх ёсыг дурдвал,

  • Бэр болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ.
  • Мөн тийм бүсгүй айлд айлчилахад шүүсэнд хүрэхийг хориглоно.
  • Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ. Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ.
  • Шинийн гурвандаа тавгаа хурааж идээгээ зөвхөн гэр бүлийн хүрээнд хүртээдэг.
  • Идээгээ ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй. Учир нь удам судар урт удаан үргэлжилнэ хэмээн бэлгэддэг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна