Европ дахь газын үнэ 61.5% -р өсөж , үнийн өсөлт дээд цэгт хүрлээ.

Админ
2022/03/04

Пүрэв гарагийн хувьцааны арилжааны үеэр Европ дахь газын үнэ 61.5%-р өсөж, одоогоор 1000 куб метр нь 1650 доллар болсон хэмээн Лондонгийн хөрөнгийн бирж мэдээллээ. Европ, Британийн газын үнэ өсөж, Голландын байгалын хийн жишиг үнэ дээд цэгтээ хүрсэн байна. Европын Холбооноос Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнд нь Оросын газын тээвэрлэлтийг онилж байгаа. Үүнээс үүдэн Оросын газын зарим усан онгоц  чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгдсэн. Түүнчлэн Европын Холбооны 27 орон Оросын хөлөг онгоцонд хориг тавихаар хэлэлцэж байна гэж Европын холбооны зарим орны албаны хүмүүс мэдэгдсэн



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна