Орос улсад тависан Европын хориг Африк тивийн эдийн засагт хүнд цохилт боллоо.

Админ
2022/03/04

Орос Украин руу довтолсон нь эрчим хүчний үнийг огцом өсгөж байгаагаас үүдэлтэй Африк тивд шатахууны үнэ цаг үед байгаагүй өндөр үнэд  хүрлээ. "Бензин авах нь алт ухаж байгаатай адил байна". "Бид түлш хайж олон цаг зарцуулдаг. Шатахууны станц руу очсон ч  шатахуун авах баталгаа байхгүй  байна" хэмээн Нигер улсын иргэн ярилцлага өгчээ.

Нигерт шатахууны хомсдол гурван долоо хоног гаруй үргэлжилж байгаа мөн үүнтэй холбоотойгоор хоол хүнс энгийн хэрэглээний үнэ даган огцом өссөн хэмээн Кениа улсын иргэд мэдээлсэн юм.

Дэлхийн эдийн засаг COVID-19 тахлаас сэргэсний дараахан 2021 онд дэлхийн нефтийн үнэ огцом өссөн нь нефтийн бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлсэн.Үүн дээр 2-р сарын 24-нд Орос Украин руу довтолсон. Энэ нь олон улсад нефтийн нийлүүлэлт гацах вий гэсэн айдас үүсгэн дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өсөхөд нөлөөлсөн хэмээн Германы мэдээний агентлаг  онцоллоо. Хэдийгээр ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ нь тус улсын нефтийн экспортод шууд чиглээгүй ч дэлхийн нефтийн зах зээл Оросын нефтийн олборлолтыг сааруулах вий гэсэн болгоомжлолд автаж байгаа байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна