Орос болон Беларусийн тамирчдыг 2022 оны өвлийн паралимпийн наадамд оролцохыг зөвшөөрлөө.

Админ
2022/03/04

Олон улсын олимпын хорооны Лхагва гарагт хийсэн мэдэгдэлд, Олон Улсын Пара олимпын Хороо Орос Украинд түрэмгийлсэн ч хоёр орны тамирчдыг "төвийг сахисан" байдлаар Бээжинд өрсөлдөхийг зөвшөөрнө гэж мэдэгдсэн. Харин Германы Параолимпийн хорооны ерөнхийлөгч Фридхельм Юлиус Бухер "Энэ хоёр улсын төлөөлөгчдийг оролцуулах нь хүлээж ав-ашгүй хэрэг " хэмээн бухимдаж байна.

Өдгөө 75 настай тэрээр  "хүн төрөлхтний талд зогсох дүрэм журмаас   давж гарах хүчин зүйл байхгүй. Энд дүрэм журам ярьж байхад Украинд ямарч хуульгүйгээр аллага явагдаж байна. Энэ шийдвэр нь нийтэд буруу санааг тарааж байна. Өнөөдөр болсон явдал нь түүхэнд хар хуудас болон үлдэх болно" гэж хэлжээ.

Энэ шийдвэрт Германы Олимпийн спортын холбооны тэргүүн Томас Вайкерт ч мөн адил сэтгэл дундуур байгаа байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна