“Цусны цагаан эсийн хорт хадвар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн хорт хавдар дахилт өгсөний улмаас Монголд эмчлэгдэх боломжгүй болсон тул аав ээж ард түмнээсээ тусламж хүссэн. Хоёр настай охин нь зургаан настай ахдаа донор болох гэж буй аав, ээж хоёрын эмзэглэл нийгэмд хүрээд байгаа билээ.
Тэгвэл энэ хоёр өдрийн хугацаанд Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд 570 сая төгрөг цугласан байна. Зардал бүрдсэн тул тэд ирэх долоо хоногийн пүрэв гарагт багтан, Турк улсыг зорих бэлтгэлдээ гарчээ.
Б.Тэмүүлэн хүүгийн аав Н.Батзул: Хоёр өдрийн хугацаанд бидний төсөвлөсөн хүүгийн минь эмчилгээний зардал 570 сая төгрөг цуглаж зуун хувь бүрдлээ. Биднийг дэмжиж тусалсан нийт Монголын ард түмэндээ болон мэдээллийг түгээж өгсөн хэвлэл мэдээлийн байгууллагууд, цахим сайтууддаа маш их баярлаж байна. Одоо ч биднийг дэмжсээр сэтгэлийн хандиваа өргөсөөр л байгаа ард түмэндээ дахин дахин талархаж байна. Бид хүүгээ бүрэн эмчлүүлээд ирэхэд магадгүй бидэнд мөнгө үлдсэн байвал нэг ч зоос дутаалгүйгээр Сайн үйлсэд зарцуулах болноо гэдгээ Хүүгийнхээ нэрийн өмнөөс амлаж байна гэж бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна