Э.Бат-Амгалан: Ажлын албаны залуусаараа бахархаж байна

Админ
2022/05/02

УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалангийн ажлын албаны баг хамт олон Баянзүрх дүүргийн 19-р хороонд өрх толгойлсон амьдрах газар, орчингүй 3 хүүхдийн ээжид тусалж өргөө цагаан гэр хандивласан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийн цахим хуудсанаа хэлэхдээ: 

"Ажлын албаны залуус маань энэ амралтын өдрүүдэд 19-р хороонд амьдардаг өрх толгойлсон 3 хүүхдийн ээжид өөрсдийн зүгээсээ хандив босгож өргөө цагаан гэр бэлэглэсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Аливаа зүйлийг хийхэд итгэл, сэтгэл, мэдрэмж 3 чухал шиг залуус маань тусламж хэрэгтэй байгаа нэг ч гэсэн иргэнд хүрч, сэтгэл гарган ажиллаж байгааг хараад бахархаж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" гэжээ.

Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга бөгөөд LRT галт тэрэгний төсөл болон хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлээс сонгогдсон 24 гишүүнийг ахалдаг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна